Гадаад улсад байгаа иргэд сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэхдээ анхаарах зүйл

1. Улсын бүртгэлд бүртгүүлсэн гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий Монгол улсын иргэд 2013.05.05-наас эхлэн 2013.05.29-ныг дуустал өөрийн оршин суугаа улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ. Continue reading

Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд САНАЛАА ӨГӨХӨД АНХААРАХ ЗҮЙЛ

Сонгогч Таны саналыг авах ажиллагаа 2013 оны 6 дугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд 07-22 цагт явагдана.
Сонгогч санал авах байранд өөрийн биеэр ирж, үндэсний гадаад паспортыг нэрийн жагсаалттай тулгуулан шалгуулсны дараа саналын хуудас дугтуйн хамт авна. Continue reading

Сонгогч Та саналаа хэрхэн өгөх вэ?

Бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болдог. Continue reading

Иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоов

Өнөөдрөөс эхлэн сонгууль товлогдон зарлагдаж, иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоов. Улсын Их Хурлын 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 25 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг өнөөдрөөс буюу 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэхээр товлон зарласан билээ. Continue reading