Иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоов

Өнөөдрөөс эхлэн сонгууль товлогдон зарлагдаж, иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоов. Улсын Их Хурлын 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 25 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг өнөөдрөөс буюу 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэхээр товлон зарласан билээ.

Мөн энэ тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалтыг  2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар шийдвэрлэж, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний саналыг 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрүүдийн хооронд авахаар заасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг сонгууль товлон зарласан өдрөөс буюу 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг дуустал улсын хэмжээгээр түр зогсоов.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s