Гадаад улсад байгаа иргэд сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэхдээ анхаарах зүйл

1. Улсын бүртгэлд бүртгүүлсэн гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий Монгол улсын иргэд 2013.05.05-наас эхлэн 2013.05.29-ныг дуустал өөрийн оршин суугаа улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ.

2. Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдээгүй иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэсний дараа сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэнэ.

3. Гадаад улсад байгаа иргэн сонгуульд оролцохоор бүртгүүлэхдээ Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан дараах мэдээллийг багтаасан маягтыг бөглөж, үндэсний гадаад паспортын хуулбарын хамт Салбар комисст өгнө:

– эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

– төрсөн он, сар, өдөр, нас, хүйс;

– үндэсний гадаад паспортын болон регистрийн дугаар;

– Монгол Улсын хилээр хамгийн сүүлд гарсан хугацаа;

– хамгийн сүүлд эх орондоо оршин сууж байсан газрын хаяг;

– одоо оршин сууж байгаа газрын хаяг.

4. БҮРТГҮҮЛЭХ ХУГАЦАА: 2013.05.05-наас 2013.05.29-ныг дуустал

5. БҮРТГҮҮЛЭХ ГАЗАР: Таны оршин суугаа улсад байгаа Монгол улсын Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газар

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s