Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд САНАЛАА ӨГӨХӨД АНХААРАХ ЗҮЙЛ

Сонгогч Таны саналыг авах ажиллагаа 2013 оны 6 дугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд 07-22 цагт явагдана.
Сонгогч санал авах байранд өөрийн биеэр ирж, үндэсний гадаад паспортыг нэрийн жагсаалттай тулгуулан шалгуулсны дараа саналын хуудас дугтуйн хамт авна.
Сонгогч саналын хуудсыг дугтуйн хамт авч, санал бэлтгэх бүхээгт саналын хуудсанд бичигдсэн нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг сонгож, саналын хуудасны зааварт заасан тэмдэглэгээг хийнэ.
Сонгогч саналаа саналын хуудсанд тэмдэглэсний дараа саналын хуудсыг дугтуйд хийн битүүмжлэн саналын хайрцагт хийнэ.
Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэхдээ алдаа гаргаж, саналын хуудсанд зааснаас өөр, буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа саналын хайрцагт хийхээс өмнө энэ тухайгаа салбар комисст мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа гаргаж болно.
Нэгээс илүү нэр дэвшигчийн төлөө өгвөл Таны санал хүчингүй болохыг анхаарна уу.

Сонгогчид хориглох зүйл:

Өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;

Салбар комиссоос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, эсхүл санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, эсхүл саналын хуудас авч гарах;

Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх;

Саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах;

Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s