Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар болов

 

Эрүүл мэндийн сайд өчигдөр тушаал гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар болжээ.

Уг тушаалд: Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулан, эмнэлгийн дүгнэлт гаргах комиссыг Улсын хоёрдугаар төв эмнэлгийг түшиглэн доорх бүрэлдэхүүнтэй томилсон байна. Комиссын даргаар Д.Мөнхбат /ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга/, комиссын нарийн бичгийн даргаар Г.Баясгалан /Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга, Анагаах ухааны доктор/ нарыг томилжээ. Тус комиссын гишүүдээр Н.Баасанжав /академич, АУ-ны доктор, Профессор, Монгол Улсын Ардын эмч/, Б.Цэрэндаш /ЭМЯ-ны дотрын өвчин судлалын ерөнхий мэргэжилтэн, академич, АШУ-ны доктор, профессор, Д.Зулгэрэл /ЭМШУИС, зүрх судлалын тэнхмийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, дэд профессор/,Б.Эрдэнэчулуун /Чих хамар, хоолойн тэнхмийн эрхлэгч, АШУ-ны доктор, профессор, гавьяат эмч, Г.Цагаанхүү /ЭМЯ-ны мэдрэлийн өвчин судлалын мэргэжлийн Салбар зөвлөлийн дарга, академич, АУ-ны доктор, профессор/, Л.Насанцэнгэл /ЭМЯ-ны сэтгэц, судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, АУ-ны доктор/, Р.Сандуйжав /ХСҮТ-ийн зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор/, Т.Булган /ЭМШУИС-ийн багш, Анагаах ухааны доктор, дэд профессор/,С.Сайнбилэг /ЭМШУИС-ийн дотоод шүүрэл, судлалын тэнхмийн багш, Анагаах ухааны доктор/ нар тус тус томилогдсон байна. Энэ тушаалд, нэр дэвшигчдэд эмнэлгийн дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулж, сонгуулийн ерөнхий хороонд 2013 оны тавдугаар сарын 12-ны өдрийн дотор хүргүүлэхийг комиссын дарга (Д.Мөнхбат)-д даалгажээ.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s